ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэллээ
2024-03-15 09:36:23
Share
Share this with Close
youtube WeChat

Камчаткийн хязгаар, Чукоткийн бүгд найрамдах улс зэрэг Оросын хамгийн зүүн талд орших газруудын санал авах цэгүүд тухайн орон нутгийн цагаар өнөө өглөө 8 цагт нээгдэж, ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. 

Тус улсын Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, Оросын 110 сая орчим иргэн санал өгөх эрхтэй, үүнээс 1.8 сая иргэн жилийн турш гадаадад амьдардаг. Энэ удаагийн сонгуульд зориулж 90 мянга гаруй санал авах цэг байгуулсан. Санал авах цэгүүд тухайн орон нутгийн цагаар 15-17-ны өдрийн 08-20 цагийн хооронд ажиллах юм байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин, Либерал ардчилсан намаас Леонид Слуцкий, Коммунист намаас Николай Харитонов, Шинэ ардын намаас Владислав Даванков гэсэн 4 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Сонгуулийн дүн гуравдугаар сарын 28-нд бүрэн гарах бөгөөд түүнээс хойш 3 хоногийн дотор ерөнхийлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчийг зарлах юм.