"U.S Steel" группийг Япончуудад худалдахыг Жо Байден эсэргүүцэв
2024-03-15 15:54:05
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр 14-нд, Америкийн "U.S Steel" группийг Японы ган үйлдвэрлэгч "Japan Steel" компанид худалдахыг эсэргүүцэж байна гэв. Жо Байдены энэ алхам ерөнхийлөгчийн сонгуулийн саналд шийдвэрлэх нөлөөтэй "дүүжин" мужийн ажилчдын дэмжлэгийг авах зорилготой гэж Америкийн хэвлэлд бичиж байна.

Жо Байден мэдэгдэлдээ, Америкийн гангийн үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг би хамгаалах болно гэжээ. Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлснээр, Жо Байден Америкийн үйлдвэрлэлийн сэргэлтийг чухалчилж, сонгуулийн гол мөрийн хөтөлбөрөө болгоод байна.

Японы Nippon Steel компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, Америкийн гангийн компанийг авахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэв. Гангийн группийн үйлдвэр Пенсильвани мужид байаг, сонгуулийн санал хэлбэлздэг мужуудын нэг юм.

Энэ наймааг Дональд Трамп мөн эсэргүүцэж байгаа. Тэрбээр нэгдүгээр сарын сүүлчээр байр сууриа илэрхийлсэн юм. Дональд Трамп ерөнхийлөгч байхдаа, гангийн үйлдвэр, үйлдвэрлэлийн салбарт "Америк нэгд" гэдэг түрэмгий бодлого баримталж байсан юм.