Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаална
2024-03-15 20:37:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 15-нд Хятадын Батлан хамгаалах яамны Мэдээллийн албаны орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч ахлах хурандаа Жан Шяоган цэрэг явдлын асуудалтай холбогдуулан мэдээлэл хийжээ. 

“Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын засгийн газар 2025 оны санхүүгийн жилийн төсөвтөө анх удаа Тайванийг багтааж, Тайваньд туслах зорилгоор АНУ-ын нөөцийн зэвсгийг ашиглахыг зөвшөөрсөн байна. Америкийн хуурай замын тусгай хүчний “Ногоон берет” арми нь Тайваньд урт хугацаагаар байрлаж, цэрэг армид нь туслан сургуулилт хийж байгаа. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай вэ” гэж сэтгүүлч асуулаа. 

Үүнтэй холбогдуулан Жан Шяоган хэлэхдээ, Тайвань бол Хятадын Тайвань, Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын цөм бөгөөд Хятад Америкийн харилцааны халдаж болшгүй улаан шугам юм. Сүүлийн жилүүдэд, Америкийн тал Тайваньд зэвсэг нийлүүлж, цэргийн тусламж үзүүлж, мөн тусгай хүчин томилон сургуулилт хийх зэрэг хэлбэрээр нэг Хятадын зарчмыг ноцтой зөрчиж, “Тайванийг хагалан тусгаарлах хүчин” -д маш буруу дохио өгч байгаа бөгөөд Тайваний энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Ийм учраас Тайваньтай албан ёсны бүх төрлийн харилцаа, мөн цэргийн харилцаагаа даруй таслан зогсоох ёстой. Хятадын Ардын чөлөөлөх арми байнга өндөр сонор сэрэмжтэй байж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гуйвшгүй хамгаалж, "Тайваний тусгаар тогтнол"-ыг дэмжиж буй хөндлөнгийн оролцоог эрс хориглох болно гэжээ.