Хятадын мэргэжилтнүүд үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хамгаалах талаар танилцуулж байна
2024-03-15 15:42:03
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 14-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулганы үеэр Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан "Орчин үеийн хөгжилд үндэстний цөөнхийн боловсрол эзэмших эрх-Хятадын Төвөд, Шиньжяныг жишээ болгон авч үзэх нь" сэдэвт арга хэмжээ Швейцарын Женев хотод боллоо. Хятадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд орчин үеийн хөгжил дэвшлийн явцад Хятад улс үндэстний цөөнхийн сурч боловсрох эрхийг хамгаалж буй талаарх судалгааны дүнг танилцуулав.

Хятадын Төвөд судлалын төвийн Түүхийн хүрээлэнгийн судлаач Лян Жуньянь Төвөдөд хээрийн судалгаа хийх явцад ойлгосон боловсролоор дамжуулж, хувь заяагаа өөрчилсөн олон төвд оюутнуудын тоүүхээс хуваалцав. Тэрээр хэлэхдээ, Төвдийн боловсролын хөгжил нь тухайн нутгийн ард түмний соёл боловсролыг дээшлүүлсэн төдийгүй, Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжил, соёл иргэншлийн дэвшилд хүчтэй дэмжлэг үзүүлсэн юм гэжээ.

Гуанжөүгийн их сургуулийн Хүний эрхийн хүрээлэнгийн дэд захирал, Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааны нийгэмлэгийн захирал Жоу Лулу хэлэхдээ, үндэстний цөөнхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрх нь нийгмийн тэгш байдал, шударга ёсны тусгал мөн бөгөөд нийгмийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Өдгөө Хятадын Төвөд, Шиньжяний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хамгаалах талаар илэрхий үр дүнд хүрсэн байна гэжээ.