Хятадын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна
2024-03-15 15:45:51
Share
Share this with Close
youtube WeChat

HSBC-ийн Санхүү хариуцсан захирал Жорж Хайдри саяхан хэлэхдээ, Хятадын эдийн засаг илүү боловсронгуй хөгжлийн үе шат руу шилжиж байна. HSBC нь Хятадын эдийн засгийн дунд болон урт хугацааны хэтийн төлөвийг маш өөдрөгөөр харж байна.

Тэрээр Америкийн Consumer News and Business Channel-д ярилцлага өгөхдөө, Хятадын эдийн засаг илүү боловсронгуй болж байна, эдийн засгийн хөгжил нь хэрэглээ, үйлчилгээний салбар, өндөр үнэ цэнтэй, тогтвортой хөгжих боломжтой бүтээгдэхүүнд түлхүү чиглүүлж буйтай холбоотой гэжээ.

HSBC Global Research-ийн өнгөрсөн жилд хийсэн судалгаанаас харвал, Хятадын засгийн газар өсөлтийг нэн тэргүүний зорилт болгож, бодлогын дэмжлэгээ нэмэгдүүлсээр байгаа. Хэрэглээ нь өсөлтийн гол тулгуур хэвээр, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт сэргэж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт тогтвортой хэвээр байна.

HSBC нь Их Британид төвтэй, дэлхийн хамгийн том банк санхүүгийн үйлчилгээний байгууллагуудын нэг бөгөөд бизнесийн сүлжээ нь Европ, Ази, Хойд Америк болон бусад бүс нутгийг хамардаг.