787 загварын нисэх онгоцны жолоочийн бүхээгийн суудлыг шалгахыг санал болгожээ
2024-03-16 16:32:22
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед АНУ-ын Боинг компани нислэгийн аюулгүй байдлын хүндрэлд орж, зорчигч тээврийн олон загварын нисэх онгоцуудад зүйл бүрийн осол ар араасаа гарсан. Тухайн бүс нутгийн цагаар 3 дугаар сарын 15-нд АНУ-ын Боинг компани зорчигч тээврийн 787 загварын нисэх онгоцны жолоочийн бүхээгийн суудлын унтраалгын тухай лавлагаа гаргасан байна. Мэргэжилтний баг бүрдүүлэн Боинг компанийн тус лавлагаанд хяналт шалгалт хийхээ АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгджээ.

15-нд АНУ-ын Боинг компани мэдэгдэхдээ, зорчигч тээврийн боинг-787 загварын нисэх онгоцонд засвар хийх явцдаа жолоочийн бүхээгийн суудлын унтраалгыг шалгаж үзэхийг Боинг компанид санал болгосны зэрэгцээ суудлын унтраалгын цахилгааныг хэрхэн унтраах тухай лавлагаа гаргасан гэжээ.


Уртнасан