15-ны өдөр “Хятадын эдийн засгийн ирээдүй” элчин сайд нарын дугуй ширээний хурал Бээжин хотноо болж өнгөрлөө. Хятад улсын холбогдох байгууллагын хариуцлагатай хүн, эдийн засагч, эрдэмтэн судлаачид, 20 гаруй орноос Хятад улсад суугаа элчин сайд, олон улсын холбогдох байгууллагын удирдлагууд нэгэн танхимд хуран цугларч, Хятадын макро эдийн засгийн чиг хандлагыг хамт судлан, Хятадын хөгжлийн нөхцөл байдлыг үнэн бодитой, олон өнцгөөс бүх талаар танилцуулж, харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.