Гал зогсоон энхийн хэлэлцээ хийхийг уриалав
2024-03-16 16:36:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 15-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Орос, Украины нөхцөл байдлын талаар нээлттэй хурал хийлээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлсэн үгэндээ, Украины асуудлаар Хятад улс бүх орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримтлах ёстой гэж санаачилсаар ирсэн. Улс орнуудын хууль ёсны аюулгүй байдлын асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Үүний зэрэгцээ хямралыг энхийн аргаар шийдвэрлэхэд тустай бүх чармайлтыг дэмжих ёстой гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, мөргөлдөөний талууд улс төрийн хүсэл зоригоо харуулж, тал талаасаа ойртон, зөвшилцөлд хүрч, гал зогсоон, дайныг эртхэн эцэслүүлж, энхийн хэлэлцээ эхлүүлэхийг Хятад улс ахин уриалж байна гэжээ.