Хүний эрхийн асуудлаарх Хятадын талын байр суурийг өгүүлэв
2024-03-16 15:58:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгч, сайд Чэнь Шюй өчигдөр 15-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55-р удаагийн хуралд илтгэл тавьж, Хятад улсын хүний эрхийн төлөөх үйлсийн хөгжлийн ололт амжилтыг танилцуулж, хүний эрхийн асуудлаарх Хятадын талын байр суурийг өгүүлэв.

Чэнь Шюй хэлэхдээ, Хятад улс ямагт дэлхийн хүний эрхийн засаглалд идэвхтэй оролцож, олон улсын хүний эрхийн яриа хэлцэл хамтын ажиллагааг урагш ахиулж, эрх тэгш чухалчлан үзэх, хүний төрөл бүрийн эрхийг тэнцвэртэй ахиулах үзэл ойлголт баримталж, эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон хөгжлийн эрхийг хурдацтай хэрэгжүүлсэн юм. Хүний эрхийн зөвлөлийн өмнөх удаагийн хурлаар Хятад зэрэг 80 орны хамтран дэвшүүлсэн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай шийдвэрийг зөвшилцөн санал нэгтэй баталсан. Уг шийдвэрийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийг урагш ахиулахад хувь нэмэр оруулахыг бид хүсэн эрмэлзэж байна гэв.

Энх тайван, хөгжил, хүний эрх гурван том тулгуур бол харилцан нөхөж харилцан түшилцэж байдаг тул аль нь ч дутагдаж болошгүй. Эрх олголтын дагуу хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг НҮБ-ын байгууллагуудад хүсэж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ажлаа шударгаар өрнүүлж, сонголттой бус, улс төржсөн бус байх зарчим баримталж, талуудад харилцаа солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэх индэр байгуулж өгөх ёстой гэж Чэнь Шюй тэмдэглэв.


Уртнасан