БНКУ-ын ерөнхийлөгч Денис Сассоу Нгуессо ярилцлага өгөв
2024-03-16 16:29:34
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ, Бүгд Найрамдах Конго Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж буйг тохиолдуулан Бүгд Найрамдах Конго Улсын ерөнхийлөгч Денис Сассоу Нгуессо нийслэл Браззавилль хотод ХТРТ-ийн “Лидерүүдийн яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгөв.

60 жилийн дотор Хятад улсад 16 удаа айлчилж, Хятад улсын асар их өөрчлөлт хөгжлийг өөрийн нүдээр харсан тэрбээр Хятад улсын хөгжилд бахархал илэрхийлсэн юм. Браззавиллийн дүүжин гүүр, үндэсний 1-р авто замыг нэрлэн, тэрбээр хоёр орны дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа тухайн нутгийн ард олны амьдралд үр өгөөж бүтээж, “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилга Авфрикт үнэн бодит хөгжлийн боломж авчирсан явдлыг сайшаав. Тэрбээр өрнөдийнхний ярьж байгаа “Шинэ колонизм” гэгч хэллэгийг няцаажээ.

Денис Сассоу Нгуессо: “Колоничлогч” нь Хятад улс огт бус, харин өөр хүмүүс байгаа юм. Хятад Африкийн хамтын ажиллагааны шинэ форум удахгүй нээгдэхээр байгаа бөгөөд Хятад Африкийн харилцаа улам дэвшинэ гэдгийг эрмэлзэж байна гэв. Тухайн нутгийн үзэмжит газрууд, аялалын маршрутыг танилцуулж, хойшид Хятад улсын илүү олон жуулчид Бүгд Найрамдах Конго Улсад ирж аялан жуулчлахыг хүссэн байна.


Уртнасан