Гинжин хэлхээний экспод бүртгүүлж байна
2024-03-16 17:15:00
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр гуравдугаар сарын 15-нд Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо 2 дахь удаагийн гинжин хэлхээний экспод оролцох Хятад болон гадаадын аж ахуйн нэгжүүдийн гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ зохиов. Одоогийн байдлаар гадаад дотоодын 160 гаруй аж ахуйн нэгж экспод оролцохоо баталгаажуулаад байна.

Гарын үсэг зурах ёслолд Хятадад суугаа гадаадын элчин сайдын яам, олон улсын байгууллага, Хятад дахь гадаадын бизнес холбоо, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн нийт 300 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ. Гарын үсэг зурах ёслолын үеэр гадаад дотоодын нэр хүндтэй 46 компани экспод оролцохоор газар дээр нь гарын үсэг зурлаа.

Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Рэнь Хүнбинь: 2 дахь удаагийн гинжин хэлхээний экспо нь анхны экспогийн таван томоохон сүлжээ, ханган нийлүүлэлтийн үйлчилгээний үзэсгэлэнгийн үндсэн дээр дэвшилтэт үйлдвэрлэлийн гинжин хэлхээний үзэсгэлэнгийн бүс нэмсэнийг онцлон тэмдэглэхэд таатай байна гэжээ.