Гуравдугаар сарын 16-ны өдөр 682 дугаар зорчигч тээврийн олон улсын галт тэрэг Улаанбаатараас хөдлөн Эрээнийг зорьжээ.
Хятад, Монгол хоёр орны төмөр замын хэлтсүүд зөвшилцөж, 2024 оны гуравдугаар сарын 15-наас Хөххот-Улаанбаатар хооронд шууд хүрэх зорчигч тээврийн 681/682 дугаартай олон улсын галт тэргийг албан ёсоор сэргээн ажиллуулахаар шийдвэрлэв.
ӨМӨЗО-ны Хилийн хяналт шалгалтын газрын Эрээн дэх өртөө эхний бүлгийн зорчигчдыг шуурхай нэвтрүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Эх сурвалжид мэдээлснээр, гуравдугаар 15-нд 4653 дугаар галт тэрэг Хөххотоос хөдлөхдөө Хөххот-Улаанбаатар шууд хүрэх вагоныг нэмж чирээд 16-нд Эрээн өртөөнд хүрсний дараа салгаж, 681 дугаар галт тэргэнд залган, 17:10 цагт Эрээн өртөөнөөс Монгол Улсын Замын-Үүд өртөө рүү явууллаа.
Гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар өртөөнөөс 682 дугаар галт тэрэг хөдөлж, 16-ны 10:25 цагт Эрээн өртөөнд хүрч, цариг сольсны дараа 4654 дугаар галт тэргэнд нийлүүлж, Хөххот өртөө рүү явжээ.
681/2 дугаар галт тэрэг долоо хоногт хоёр удаа ирж очно. Даваа, Баасан гарагт Улаанбаатараас, Мягмар, Бямба гарагт Эрээнээс хөдөлнө.