НАТО Украинд хуучин зэвсгээ өгч байна
2024-03-17 17:01:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 16-ны өдөр Оросын Спутник мэдээний агентлаг Америкийн "Үндэсний эрх ашиг" сэтгүүлийн нийтлэлээс иш татан, НАТО-гийн орнууд Украинд байлдааны талбарт үр дүнгүй хуучин зэвсэг хангаж байна гэж мэдээлсэн байна. Мэдээлэлд тэмдэглэхдээ, барууны хэвлэлүүд болон НАТО-гийн удирдагчид Украинд өгсөн техник тоноглол нь Оростой үргэлжлүүлэн байлдах боломжийг олгоно гэж мэдэгдсээр ирсэн боловч хэрэг дээрээ Украинд өгсөн тоног төхөөрөмжийн ихэнх нь ямар ч үүрэг гүйцэтгэсэнгүй. Тиймээс НАТО Украинд цэргийн дэмжлэг үзүүлж байгаа нь үнэндээ тус болохгүй гэжээ.

Уг нийтлэлд Францаас Украинд өгсөн хөнгөн хуягт танкуудын заримыг нь 2000 онд хамгийн сүүлийн удаа их хэмжээгээр сайжруулаад, 2021 оноос эхлэн Францын арми аажмаар түүнийг ашиглахгүй болсон тухай жишээг өгүүлэв. Украины зүгээс уг тоног төхөөрөмжийг байлдаанд тохиромжгүй гэж мэдэгджээ.