Франц хэзээ нэгэн цагт Украинд Оросын армитай сөргөлдөж магадгүй гэв
2024-03-17 16:49:42
Share
Share this with Close
youtube WeChat

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутгийн цагаар 15-ны өдөр Францын "Le Parisien" сонинд өгсөн ярилцлагадаа, миний бие хүсэхгүй байгаа бөгөөд санаачилгатай ажиллагаа явуулахгүй ч гэсэн Франц хэзээ нэгэн цагт Украинд хуурай замын ажиллагаа явуулж Оросын армитай сөргөлдөж магадгүй гэжээ. 

Францын хэвлэлүүд мэдээлэхдээ, Эммануэл Макрон Украин руу цэргээ илгээх тухай өмнөх байр сууриа орхиогүй, харин барууны орнууд энэ асуудалд санаачилга гаргахгүй гэдгээ онцолсон гэжээ.
Хоёрдугаар сарын 26-нд тэрбээр барууны орнууд Украинд хуурай замын цэргээ оруулахыг үгүйсгэх ёсгүй гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч ЕХ болон НАТО-гийн олон гишүүн орнууд ийм төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдэв.