Сонгуулын санал хураалтын системд кибер халдлага хийсэн гэв
2024-03-17 16:02:03
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулын санал хураалт эхэлснээс хойш Оросын холбогдох систем болон платформ олон тоо хэмжээний кибер халдлагад өртсөн гэж тус улсын Сонгуулын төв хорооны дарга Элла Памфилова өчигдөр 16-нд хэлжээ.

Элла Памфилова хэлэхдээ, сонгуулын санал хураалт эхэлснээс хойш алс зайнаас цахимаар санал өгөх систем болон холбогдох платформд чиглэсэн “үйлчилгээг түгээхээс татгалзуулах” (DDoS) 160 мянган удаагийн халдлагыг Оросын тал блоклосон. Түүнчлэн ОХУ-ын Сонгуулын төв хорооны веб сайтын интернет сүлжээнд чиглэсэн 18 мянган удаагийн кибер халдлагыг Оросын тал илрүүлсэн бөгөөд эдгээрээс 141 удаа нь өндөр, 2712 удаа нь дунд, 15 мянга гаруй удаа нь бага зэргийн эрсдэл бүхий халдлагууд байсан гэжээ.


Уртнасан