Хятад Америкийн өсвөр залуучуудын солилцооны эвент болов
2024-03-18 21:01:06
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ болон Америк-Хятадын өсвөр залуучуудын солилцооны холбоо хамтран зохион байгуулсан “Холоос ирсэн анд найз” Хятад Америкийн өвсөр залуучуудын солилцооны эвент өнөөдөр 3 дугаар сарын 18-нд Бээжинд болов. Тус эвент нь Америкийн 50 мянган өсвөр залуучууд Хятад улсад ирж суралцаж солилцоо өрнүүлэх арга хэмжээний нэг хэсэг юм. Төвийн суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, АНУ-ын Вашингтон муж улсын Страткон хотын дарга Муррай, Хятадын боловсролын олон улсын солилцооны нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Фү Бө арга хэмжээнд оролцон илтгэл тавив. 

Шэнь Хайшюн илтгэлдээ, өнөөдөр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та нар бол Хятад Америкийн харилцааны үндэс суурь, хүсэл эрмэлзэл, ирээдүй бөгөөд амьжиргааны хүч юм. цаашид бид хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэн, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчээ нэмэрлэхийг хүсэж байна гэжээ. 

АНУ-ын Вашингтон муж улсын Линкольн дунд сургуулийн захирал Карл Хосе, Америк-Хятадын өсвөр залуучуудын сурагчдын солилцооны холбооны драга Жуан Ханьжие, нэгдсэн дарга Жү Шүчи, АНУ-ын Вашингтон муж улсын Линкольн дунд сургуул, Страткон дунд сургууль, Бээжингийн 101 дунд сургууль, ХТРТ-ийн Иньхэ өсвөр хүүхдийн телевизийн урлагийн чуулгын багш сурагчдын төлөөлөл гээд 100 шахам зочид оролцов.