Испанийн тариаланчид трактортой жагсав
2024-03-18 10:14:10
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар өчигдөр, 17-ны өдөр Испанийн тариаланчид нийслэл Мадрид хотод жагсаалаа үргэлжлүүлж байна. Ойролцоох мужуудаас мөн өдөр трактортой олон тариаланч Мадридад ирж, Испанийн ХАА, загасны аж ахуй, хүнсний салбартай холбоотой газруудын ойролцоо цугларч Европын холбооны хөдөө аж ахуйн бодлогыг эсэргүүцэн жагслаа. Жагсаалд 100 гаруй трактортай, 1000 гаруй тариаланч оролцсон гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Польш, Бельги, Испани зэрэг орнуудын тариаланчид Европын холбооны ХАА-ын бодлогоос үүдэлтэй дарамтыг эсэргүүцэж жагссаар байгаа юм. Эсэргүүцлийн дарамт дор Европын комисс 15-ны орой ХАА- бодлогодоо өөрчлөлтүүд оруулахаа зарлаж, гишүүн орнуудад Европын холбоо нөхөн олговор олгохын тулд тариаланчид байгаль орчны стандартыг дагаж мөрдөх ёстойг зөвлөж байна.