Эхний 2 сард Хятадын эдийн засаг тогтвортой өслөө
2024-03-18 10:58:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газар саяхан 2024 оны нэг, хоёрдугаар сарын эдийн засгийн мэдээ нийтлэв. Тухайн саруудад үйлдвэрлэлийн эрэлт тогтвортой өсч, ажлын байр тогтвортой, барааны үнэ мөн ерөнхийдөө тогтвортой, бүтээн байгуулалтын чанар сайжирч, эдийн засаг тасралтгүй эрчимжиж эхэлсэн байна.

Эхний хоёр сард үндэсний аж үйлдвэрийн нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 7 хувиар, өнгөрсөн оны 12-р сараас 0.2 нэгжээр, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн байна. Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 8.13 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар нэмэгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт бүх Хятадын хэмжээнд 5.08 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувь, өнгөрсөн оны жилийн бүх үзүүлэлтээс 1.2 нэгжээр илүү гарав. Бараа бүтээгдэхүүний импорт экспорт 6.61 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өсөв. Хот суурингийн ажилгүйдэл бүх Хятадын хэмжээнд 5.3 хувь болов. Иргэдийн хэрэглээний үнийн индекс нэгдүгээр сард 0.8 хувиар буурч, хоёрдугаар сард 0.7 хувиар өссөн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Эхний хоёр сард үндэсний үйлдвэрлэлийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурсан байна.