Төв аймгийн Эрдэнэ суманд тусламж үзүүлэв
2024-03-18 14:31:52
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, гуравдугаар сарын 18-нд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт гамшигт өртсөн малчдад Хятадын тусламжийн эд зүйлс өгөхөөр Төв аймгийн Эрдэнэ суманд очжээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Эрдэнэ сумын удирдлагууд арга хэмжээнд оролцлоо. 

Элчин сайд Шэнь Миньжуань, Хятад Монгол хоёр хөрш улс. Монгол улсад нүүрлэсэн байгалийн гамшгийн нөхцөлд Хятад улс анхаарч, Монгол улсад тусламжийн гараа сунгахад манлайлан оролцож байна. Энэ нь хөрш орнуудын хувьд бидний хийх ёстой зүйл төдийгүй, зовлон жаргалаа хуваалцсан хоёр улсын гүн зузаан найрамдалт харилцааг харуулж байна. Монгол улсын гамшгийн дараах сэргээн босголт хийхэд, мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхаа сайжруулахад туслахад бэлэн байна. “Цасан шуургыг даван туулж, Монголд хүч нэмэрлэе” тусламж бол БНХАУ-ын Монгол улсыг дэмжих тодорхой арга хэмжээ юм. Энэ онд Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно. Талуудын дэмжлэг туслалцаатайгаар гамшгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэв.

Монгол улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг хэлэхдээ, энэ жил Монгол улсад урьд өмнө тохиож байгаагүй хүнд хэцүү цас зудын аюул нүүрлэж, олон аймгийн малчдын үйлдвэрлэл, амьдрал хүндэрлээ. Бэрх хэцүү цаг үед БНХАУ-ын Төв засгийн газар, орон нутгийн захиргаад, Улаан загалмайн нийгэмлэг, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол улсад тусламжийн халуун гараа сунгаж, "Малчдад туслах ажиллагаа"-нд нэгдэж байгаад Монголын засгийн газар, Улаан загалмайн нийгэмлэг чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье гэв.

Элчин сайд Шэнь Миньжуань Эрдэнэ сумын удирдлагуудад дулаан хувцас, хэрэгцээт зүйлс, өвс тэжээл зэргийг гардуулан өгөв.