Эдийн засгийн тоо баримтуудыг гаргав
2024-03-18 20:09:39
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба гуравдугаар сарын 18-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ жилийн эхний хоёр сарын улс ардын эдийн засгийн байдлыг танилцуулжээ. Хэвлэлийн бага хурал дээр Үндэсний статистикийн газрын холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, энэ оны эхний хоёр сарын аж үйлдвэрийн салбарын тоо баримтаас харахад үйлдвэрлэлийн салбарын тогтолцоо бүрэн, зах зээлийн цар хүрээ ихтэй зэрэг уламжлалт давуу талаа бэхжүүлсний зэрэгцээ бүтээлч чадвар улам сайжирч, гол гол салбарын чухал хүрээнд давуулаг үйлдвэрлэл бий болж, хөгжлийн хэлбэрээ өөрчлөх замд өрсөлдөх хүчин нэмэгдэж байна гэжээ.

Эхний хоёр сард аж үйлдвэрийн томоохон 41 салбараас 39 нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдсэн бөгөөд бүртгэлд хамрагдсан 619 аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээс 418-ын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгджээ. 

Хэвлэлийн бага хурал дээр Үндэсний Статистикийн газрын холбогдох хариуцлагатай хүн мэдэгдэхдээ, энэ оны эхний хоёр сард хөрөнгө оруулалтын өсөлтийн хурд нэмэгдэж, бүтээлч амжилттай болж байна. Нийгмийн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар нэмэгдлээ гэжээ.