Эхний хоёр сард жижиглэнгийн худалдаа 5.5 хувиар өсөв
2024-03-18 11:21:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газар мэдээлснээр, Энэ оны нэг, хоёрдугаар сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 8.13 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн. Автомашинаас бусад өргөн хэрэглээний барааны худалдаа 7.41 их наяд юаньд хүрч 5.2 хувиар өсжээ. 

Тайланд хоёр сард хот суурингийн өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт 7.04 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн. Харин хөдөө тосгоны жижиглэнгийн худалдаа 1.87 их наяд юань болж 5.8 хувиар өссөн байна.

Хэрэглээг төрлөөр ангилбал, эхний хоёр сард барааны жижиглэнгийн борлуулалт 7.18 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.6 хувиар, нийтийн хоолны орлого 948.1 тэрбум юань болж 12.5 хувиар өссөн байна. Үндэсний онлайн жижиглэнгийн худалдаа 2.15 их наяд юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар өссөн байна.