Израилийн довтолгоонд 21 хүн амиа алдав
2024-03-18 09:42:59
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины мэдээллийн агентлаг өчигдөр, Израилийн арми 17-ны өдөр Газын зурвасын төв, өмнөд бүсийн олон газрыг бөмбөгдөж 21 хүн үрэгдлээ гэжээ. 

Өчигдөр 17-ны өглөө Израйлийн арми Газын зурвасын төв хэсэгт орших Дейр эль-Байра хот руу агаараас цохилт өгсний улмаас 12 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан. Тэр өдрөө Газын зурвасын төв хэсэгт байх дүрвэгсдийн Нусайрейт, Буриж хуаранг бөмбөгдөхөд дөрвөн хүн, Хан Юнис хотыг бөмбөгдөхөд таван хүн амиа алдсан байна гэж эх сурвалж мэдээлэв.

Палестины Газын зурвасын эрүүл мэндийн газраас, Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Газын зурваст хийсэн Израилийн довтолгоонд 92 хүн амиа алдаж, 130 хүн шархадсан. Өнгөрсөн оны аравдугаар сард Палестин,Израилийн мөргөлдөөн дэгдсэнээс хойш Газын зурваст 31600 орчим Палестин хүн амиа алдаж, 73 мянга гаруй хүн шархадсан гэжээ. 

Израилийн ерөнхий сайдын ажлын алба 17-нд мэдэгдэхдээ, Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн өдөр Иерусалимд Германы канцлер Олаф Шольцтой уулзахдаа, ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах ёстой гэв. Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хот руу дайрах тухайд, бид Рафах орогносон ХАМАС-ын үлдэгдлийг устгахын тулд тэнд байгаа хүмүүсийг Рафахаас нүүлгэн шилжүүлэхийг хүсэж байна гэжээ.