В.Путинд баяр хүргэв
2024-03-18 17:46:24
Share
Share this with Close
youtube WeChat

Гуравдугаар сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин В.Путинд цахилгаан илгээж, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин, сүүлийн жилүүдэд ОХУ-ын ард түмэн сэтгэл нэгтэйгээр сорилтыг даван туулж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн замаар тогтвортой урагшилж байна. Та улиран сонгогдсон нь ОХУ-ын ард түмэн таныг дэмжиж байгааг бүрэн харууллаа. Таны удирдлагаар ОХУ улс орныхоо хөгжлийн бүтээн байгуулалтад улам илүү амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ нь ОХУ хоорондын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд ОХУ-тай нягт харилцаатай байж, БНХАУ ОХУ-ын шинэ эрин дэх иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид эрүүл тогтвортой гүнзгий хөгжүүлж, хоёр орон хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.