Ардчилал нэрийн дор хагарал үүсгэх бус, харилцааны ардчиллаа дэмжих нь чухал
2024-03-18 17:06:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр болсон ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд, Өмнөд Солонгос Ардчиллын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байгаа тухай сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэлэхдээ, Хятад улс үзэл суртлын зааг гаргаж, ардчиллын асуудлыг арга хэрэгсэл болгохыг эсэргүүцэж ирсэн. Дэлхий нийтэд ардчилал нэрийн дор хагарал үүсгэх бус, харин НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд тулгуурлан эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон улсын харилцааны ардчиллыг дэмжих нь чухал юм. Улс орнуудтай харилцан хүндэтгэсэн зарчимд үндэслэж, харилцан туршлага солилцож, хүн төрөлхтний ардчилалд хамтдаа хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн. Дэлхийн улсууд ч олон улсын хамтын нийгэмлэгийн орчныг эвдэхгүйгээр эв нэгдэлтэй зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулах ёстой гэв.