Ши Жиньпин Владимир Путинд баярын цахилгаан илгээв
2024-03-18 17:11:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Владимир Путинд цахилгаан илгээж, ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэсэн байна. 

Баярын цахилгаандаа Ши Жиньпин, Оросын ард түмэн сүүлийн жилүүдийн бэрхшээл сорилтыг сэтгэл зүрх нэгтэй даван туулж, улс орноо хөгжүүлэхээр тогтвортой урагшилж байна. Орос улсын ерөнхийлөгчөөр улируулан сонгосон нь эрхэм хүндэт таныг Оросын ард иргэд бүрэн дэмжиж байгааг харуулж байна. Ерөнхийлөгч таны удирдлагаар Орос улс эх орныхоо бүтээн байгуулалтад илүү их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Хятад Оросын харилцааг Хятад улс онцгойлон чухалчилж ирсэн. Бид Оростой нягт харилцаатай байж, Хятад Оросын шинэ цаг эриний иж бүрэн стратегийн түншлэлийг эрүүл тогтвортой үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр орны ард иргэдэд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ.