Владимир Путин сонгогчиддоо талархал илэрхийллээ
2024-03-18 09:15:41
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийн цагаар өнөөдөр, 18-ны үүрээр хэвлэлийн бага хурал хийж, сонгогчдын итгэл, дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлж, шинэ бүрэн эрхийн хугацаанд үндэсний хөгжлийг ахиулах болно гэж мэдэгдээ.

Орон нутгийн цагаар 17-ны орой Оросын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 60.01 хувийн санал тоологдсоноос өнөөгийн ерөнхийлөгч Владимир Путин нийт сонгогчдын 87.26 хувийн санал авсан байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу нийт сонгогчдын талаас илүү хувийн санал авсан хүн сонгогдоно.