Шинэ эриний Хятад, Оросын харилцааг урагш хөгжүүлнэ
2024-03-18 16:51:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. Хятад Оросын харилцааны шинэ хөгжлийн талаар хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Владимир Путин нарын стратегийн удирдлага дор хоёр орны харилцаа үргэлжлэн хөгжих болно. Энэ онд Хятад Оросын дипломат харилцааны 75 жил тохиож байна. Хоёр орны төрийн тэргүүн нягт харилцаа холбоогоо хадгалж, сайн хөршийн найрамдлыг үргэлжлүүлэн дээдэлж, иж бүрэн стратегийн зохицуулалтаа гүнзгийрүүлж, шинэ эриний Хятад Оросын харилцааг урагш хөгжүүлнэ гэв.