Америкийн сөргөлдөх үзэлд гарц үгүй
2024-03-18 10:48:04
Share
Share this with Close
youtube WeChat

Гуч гаруй жилийн өмнө ЗХУ задарч, Америк дэлхийн цор ганц хэт их гүрэн болсон. Америкийн нэрт судлаач Фраанцис Фукуяма тэр үед "Түүхийн төгсгөл" гэдэг ном бичиж байв. Мөнөөх Фукуяма ахиад "Америкийн улс төр сүйрч байна" гэсэн дүгнэлт хийгээдхэв. Супер их гүрэн болсон Америк хэт омойтон сагсуурч, тэр хэрээр дотоодод нь тоолшгүй асуудал үүсч, ардчиллын алтан цамхаг гандаж, өт хорхойд бариулж дуусч байна гэж Фукуяма дуугарав. 

Америкийн зорилго бол ардчилал, эрх чөлөөний далбаа өргөж, дэлхийн дэг журмыг өөрийн хүслээр тогтоох санаархал. Тэдний ардчиллын хуурамч баг хуулрах тутам дэлхийг удирдаж байсан зөөлөн хүч нь сулран ганхаж байна. Улс төрийн талцал, баян хоосны ялгаа, нийгмийн хагарал, арьсны үзэл зэрэг үр дүн муутай бодлогууд Америкыг доройтуулжээ. 

Америк ардчилал түгээх биш өнгөт хувьсгал экспортолж, хор хөнөөлтэй өнгөт хувсгалууд дэлхий дахинд үймээн самуун, төрийн эргэлт, дайн дажинд хүргэж байна.  Жимми Картер, "дэлхий дахинд ардчилал хяналтаас гарч байна" гэв. Энэ бол маш ноцтой үг. Америкийн философич Герберт Маркус "Америкийн капитализм шинэ маягийн дарангуйлал болж хувирсан" гэж хэлж байсныг бас саналтай. 

Шинэ либерал үзэл нэгэн үе дэлхий дахинд газар авч, хөрөнгийн монополь үүд хаалгаа дэлгэж, дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямрал бий болгосон. Америк энэ хямралаас их ашиг хүртсэн. Тэд зах зээлийг цорын ганц зөв сонголт гэж магтан дуулж, улс орнуудыг зэрлэг капитализм уруу эргэлт буцалтгүй чирсэн. Энэ цагаас дэлхий дахины амар амгалан байхаа больсон юм. Ингэснээр Америкийн өөрийн эдийн засгийг сүйрүүлж, өрөнд идэгдэж, мөнгө хэвлэх, мөнгө хүүлэх, банк санхүүгийн мөлжлөг хийхээс өөр замгүй болгосон юм. 

Хүйтэн дайны дараа Америк өөрт ашигтай, ганц талт дэглэм тогтоохоор санаархаж, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг ширэнгийн хууль тогтоов. Тэд бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, өнгөт хувьсгал экспортолж, хооронд нь талцуулж ирсэн. Америкийн эрдэмтэн Дэвид Росков Вашингтон Пост сонинд бичсэн нийтлэлдээ, "Өдгөө дэлхий нийтээрээ Америкийг эсэргүүцэх хандлага гарч байна. Шалтгаан нь тодорхой. Америк зөвхөн өөрийн ашгийн төлөө улс орнуудыг хохироох механизм бий болгож, өөрөө удирдаач болж, өөрөө гол дүрд нь тоглож байна" гэжээ. 

Нөхөр биш бол дайсан. Энэ бол Америкийн сөргөлдөөний онол. Энэ онол олон туйлт, энх тайван хөгжлийг хүсэн эрмэлзэх түүхийн урсгалтай харшилдаж байна. Дарангуйллын эсрэг эрх чөлөөний хувьсгал гэх кино зохиол Америк бичиж байсан. Өдгөө бас нэгэн шинэ зохиол бичиж байна. Ардчилал болон Авторитар дэглэмийн тэмцэл гэх кингоны сценар бичиж, түүнээ ил цагаан сурталчлах болов. Энэ бол хүйтэн дайны сэтгэхүйгээс гарч чадахгүй байгаа Америкийн үнэн төрхийг илчилж байгаа юм. Зөрчил маргаан, яриа хэлцэл, аливаа асуудалд  Америк хүйтэн дайны өнцгөөс бүгдийг харж байна.