Зэвсгийн хяналтын асуудал дээр яриа хэлэлцээ хийх зам суваг бий
2024-03-19 18:15:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ өнөөдөр 19-нд ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв.

Хэвлэлийн бага хурлын үеэр Хятад Америкийн харилцааны холбогдох асуудлаар асуусан сурвалжлагчийн асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа: Хятад Америк зэвсгийн хяналт болон түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх асуудал дээр яриа хэлэлцээ хийх зам сувагтай юм. Америкийн тал “микрофон”-ны дипломат харилцаагаа зогсоох ёстой. Олон улсын зэвсэглэлийг хорогдуулах үйл явцыг урагш ахиулахын хувьд, өдгөө хамгийн их цөмийн зэвсгийн агуулахтай орнууд цөмийн зэвсгийг хорогдуулах онцгой тэргүүн чухал үүрэг хариуцлагыг хэрэгжүүлж, цөмийн зэвсгийн агуулахыг улам ихээр, бодитоор хорогдуулж, бусад орнууд олон талт болон зэвсэглэлийг хорогдуулах хэлэлцээнд оролцоход нь нөхцөл боломж бүрдүүлж өгөх явдал бол хамгийн илүү тулгамдаад байна. Энэ нь мөн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт гэв.


Уртнасан