Дэлхийн ТОП-500 дотор Хятадын 48 брэнд багтав
2024-03-19 10:28:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын чанарын ерөнхий түвшин тасралтгүй дээшилж байна. 2023 онд дэвшүүлсэн "Чанартай хүчирхэг орныг байгуулах хөтөлбөр"-т тусгасан хөгжлийн үндсэн зорилт, олон үзүүлэлт саадгүй, тогтвортой ахиж дэвшлээ гэж Зах зээлийн хяналт удирдлагын газраас сэтгүүлч мэдээлэв. Энэхүү мэдээллээ тоон үзүүлэлтүүдээр баталгаажуулжээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанар 93.65 хувь, хүнсний аюулгүй байдлын үнэлгээ 99 хувиас дээгүүр байжээ. Хөдөө аж ахуйн стандартчилуулсан үйлдвэрлэлийн түвшин тогтвортой нэмэгдэж, тус салбарын бүтээгдэхүүний чанарын түвшин 97.8 хувьд хүрчээ. Өдөр тутмын үйлчилгээ 81.30 оноо, олон нийтийн үйлчилгээний сэтгэл ханамж 81.43 оноо авч, анх удаагаа хангалттай түвшинд хүрсэн байна. Гол хэрэглээний бүтээгдэхүүний стандарт болон олон улсын стандартуудын түвшин 96 хувиас дээгүүр байна. Дэлхийн Топ500 брэндийн жагсаалтад багтсан Хятад брэнд 48 болж нэмэгджээ.