ГХЯ-ны сайдын Шинэ Зеланд дахь айлчлалын талаар танилцуулав
2024-03-19 18:02:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр гуравдугаар сарын 19-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав.

Хятадын ГХЯ-ны сайд Ван И өчигдөр Шинэ Зеландад албан ёсны айлчлал хийсэн тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад Линь Жянь хариулахдаа, ГХЯ-ны сайд Ван И Шинэ Зеландад айлчлал хийсэн бөгөөд Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон түүнтэй уулзав. Ван И мөн Шинэ Зеландын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Винстон Петерстэй хэлэлцээ хийж, Шинэ Зеландын Худалдааны сайдтай уулзжээ. Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа эрүүл хөгжлийн хандлагаа хадгалж, бие биенээ хүндэтгэн, харилцан багтаамжтай байж, хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулан, ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Энэ бол Хятад, Шинэ Зеландын харилцааны хөгжлийн сайн туршлага юм гэж Сайд Ван И илэрхийлсэн гэжээ.