Мянган жилийн түүхтэй Чанша хот залуухан хэвээр байна
2024-03-19 15:42:50
Share
Share this with Close
youtube WeChat

Чанша хот нь Хятадын төв хэсэгт оршдог, хойд талаараа Юэ Лүшань уулыг түшиж, Шянжян мөрөн хот дундуур урсаж, мөрний дунд Жүржийн арал хөндөлдөн сүндэрлэнэ. Эртний энэ хот 2500 жилийн түүхэндээ буурь сэлгээгүй, мандан хөгжиж, бас мөхөж буурах цагийн гэрч болж ирсэн юм, түүхэнд нэрээ мөнхөлсөн эрдэмт хөвгүүд энд төрж өссөн байдаг. 

Өнөөдрийн Чанша хот эртний өнгө төрхөө хадгалан хэдэн мянган жилийг үдэж, эрт эдүгээ, уламжлал хөгжлийг хослуулан, түүхийн ажин түжин ба их хотын нүргээнийг өөртөө төвлөрүүлсэн гайхамшигт хот гэдгээр жуулчдын анхаарлыг татдаг билээ.