Газын бүсэд өлсгөлөн нүүрлэв
2024-03-19 10:53:27
Share
Share this with Close
youtube WeChat

Газын бүсийн иргэд өлсгөлөнд нэрвэгджээ. Тухайн нутгийн цагаар 18-нд Газа хотод Палестины олон иргэн НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн тусламж үзүүлэх цэгт цуглаж, хоол хүнс хуваахыг хүлээн зогсов. Энэ үеэр яриа өгсөн Палестин иргэд, гэдэс цадах гэдэг одоо мөрөөдөл болсон, хүмүүс өлсгөлөнгөөр үхэж байна. Газын бүсэд бид тамд өдөр хоногийг өнгөрөөж байна. Өлсгөлөн, гуниг, үхэл биднийг хүлээж сууна. Бид хаашаа нүүх аргагүй. Одоо энд нэг уут гурил 1000 ам.долларт хүрч байна, бод доо? гэцгээж байв.

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас өчигдөр, 18-нд хүнсний аюулгүй байдлын тайланг гаргаж, Газын зурвасын хойд бүс хэзээ хэзээгүй өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй боллоо гэв. Тухайн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын дэргэдэх олон байгууллага Газын зурваст илүү их хүмүүнлэгийн тусламж оруулахыг Израильд уриалжээ. 

Америкийн ерөнхийлөгч Жо Байден, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар утсаар ярьсан гэж 18-нд Америкийн цагаан ордон мэдэгдэв. Мөн Америкийн "The Hill" сонин, хоёр тал Газын бүсэд болж байгаа сүүлийн үеийн үйл явдлууд, тэр дундаа Газын бүсийн өмнөд хэсэгт орших Рафах хотын нөхцөл байдал, уг бүсэд хүмүүнлэгийн тусламж илүү хүргэх зэрэг асуудлаар хэлэлцсэн гэж мэдээлжээ.