Японы усан сангуудаас илэрсэн хорт бодисын тухай мэдээлэв
2024-03-19 09:45:46
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 18-нд Японы хэвлэлүүд, Японы олон газар усан сан болон иргэдийн цусанд органик фторын нэгдлүүд ихэссэн тохиолдол гарсан гэдгийг мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Японы засгийн газар энэхүү бодисын хорт хавдар үүсгэх чанар, тэрчлэн хүний дархлааг нөлөөлөх талаар судалгаагаа эхлүүлжээ. Ийм нөхцөл байдалд хүргэсэн нь Япон дахь Америкийн цэргийн баазууд, Японы өөрийгөө хамгаалах хүчний баазуудын ойролцоох газрууд бохирдол байж болзошгүй гэж үзжээ. 

Пер ба полифторалкил бодис байгаль орчинд хуримтлагдаж, хүний биед нэвтэрвэл амархан задардаггүй учир тогтвортой чанартай химийн бодис гэж нэрлэгдэг байна. Судлаачдын үзэж байгаагаар, ийм бодисоор бохирдсон ус удаан хугацаанд их хэмжээгээр уухад нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, улмаар хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй гэжээ. 

Хоёрдугаар сард Хирошима мужийн Хигашихирошима хотоос гаргасан судалгаанд, Япон дахь Америкийн цэргийн зэвсгийн агуулахын ойролцоох олон усан сан ноцтой бохирдсон байна. Тэдгээрийн нэгд гүний усанд агуулагдах пер болон полифторалкил бодисын агууламж Японы үндэсний стандартаас 300 дахин их байжээ. Орон нутгийн захиргаа хүсэлт гаргаж, Америкийн зэвсгийн агуулахад шалгалт хийлгэхийг засгийн газраасаа шаардсан байна.