Америктай байгуулсан цэргийн гэрээнээс Нижер татгалзлаа
2024-03-19 10:37:28
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн амралтын өдөр, Нижерийн эрх баригчид Америкийн БХЯ-ны цэргийн албан хаагчид, энгийн иргэдийг Нижертт ажиллах зөвшөөрлийг цуцалжээ. 

Нижерийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Амаду Абдельрахман хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа цэрийн ажиллагаа, терроризмтой тэмцэх хамтын ажиллагааны талаар Америкийн хүчин Нижерийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа нь хууль ёсонд нийцэхгүй. Манай орны үндсэн хууль, ардчиллын үнэт зүйлийг зөрчиж байна. Хоёр орны өмнө тохиролцсон цэргийн гэрээнээс үзэхэд, Нижерийн хилд Америкийн хичнээн  олон цэргийн албан хаагч, энгийн иргэн, мөн Америк хичнээн хэмжээний зэвсэг техник байршуулсан нь тодорхойгүй. Нөгөө талаар Америкийн цэргийн хүчин Нижерийн хилийн ойролцоох террорист хүчинтэй тэмцэх үүрэг байхгүй байна. Иймд бид энэхүү цэргийн гэрээг даруй цуцлахаар шийдсэн гэжээ. 

2015 оны аравдугаар сард Америк, Нижер улсууд цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж байжээ. Нижерийн хилийн ойролцоо бүгсэн террорист хүчинтэй тэмцэх шалтгаанаар Америк Нижерийн цэргийн техникийг давхар ашиглах эрхтэй юм. Ройтерс агентлаг мэдээлснээр, Нижерт байгаа Америкийн хоёр цэргийн баазад 1000 гаруй цэрэг байдаг байна.