Тариалангийн газар хагалбарлалтын ажил байдалтай танилцав
2024-03-19 18:28:40
Share
Share this with Close
youtube WeChat

3 дугаар сарын 19-ний үдээс хойш, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Чандэ хотын Динчэн дүүргийн Ше Жяпү суурингийн үр тарианы үйлдвэрлэлийн 667 га орчим талбай бүхий ерөнхий жишиг бүсэд усан тутаргын тариаланд очиж, чих суулган арчилж, газар хагалбарлаж буй байдалтай танилцан, түүнчлэн үр тариа их хэмжээгээр тариалагч өрхүүд, тариалангийн техникч, анхан шатны боловсон хүчин болон тосгоны иргэдтэй дотноор ярилцаж, хаврын хагалбарлалт, хагалбарлалтын бэлтгэл зэрэг байдлыг лавлан асуулжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хаврын хагалбарлалт, хагалбарлалтын бэлтгэл ажлыг сайтар хийх нь үр тариа элбэг ургац авах, үр тарианы хүрэлцээт байдлыг баталгаажуулахад туйлын чухал юм. Олон газрууд, олон байгууллагууд үүрэг хариуцлагаа чангатган, хаврын тариалалтын талбайг баталгаажуулж, хаврын тариалангийн талбайн менежментийг нарийвчилж, хөдөө аж ахуйн нөөц хангалттай байхыг баталгаажуулж, хөдөө аж ахуйн нийгмийн үйлчилгээг эрчимжүүлж, сайн сорт, сайн арга, сайн боломж, сайн тариалангийн талбайг гүнзгий уялдаатай болгоход хүчээ тавьж, хөдөө аж ахуйг хүчирхэгжүүлэх, тариачдад ашиг тус хүртээх, тариачдыг чинээлэгжүүлэх бодлогыг сайтар хэрэгжүүлж, тариачдын үр тариа тариалалтын ашиг орлогыг баталгаажуулж, тариачин олны үр тариа тариалах идэвхтэй байдлыг гүйцэд дайчилж, бүх жилийн үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тариачдын орлогыг өсгөхөд сайн гараа, сайн алхмыг эхлүүлэх хэрэгтэй гэж онцлов.