Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпорацийн шинэ хэлбэрийн зөөгч пуужингийн ерөнхий дизайнер Рүн И саяхан хэлэхдээ, Хятадын сансар судлалын шинжлэх ухаан технологийн корпораци 4 метр, 5 метр диаметр бүхий давтан ашиглаж болох зөөгч пуужинг хурдацтай судлан бүтээж байгаа бөгөөд 2025 он, 2026 онд тус тус анхны нислэг хийхээр төлөвлөж байна гэжээ.
Рүн И хэлэхдээ, уламжлалт нэг удаагийн пуужинтай харьцуулахад давтан ашиглаж болох пуужинд дөрвөн зүйлийн чухал технологи нэмэгдсэн. Тухайлбал нэгд, пуужин буцан ирэх үед түүнийг оновчтой буулгах. Хоёрт, пуужин газардах үед тогтвортой тосож авах. Гуравт, пуужинг давтан ашиглах шаардлагыг хангахын тулд пуужинг хэрхэн эвдлэхгүйгээр ашиглах тухай. Дөрөвт, пуужингийн зарим хэсэгт засвар арчилгаа хийхэд хэрхэн түргэн шуурхай засах эдгээр болно гэжээ.
Хятадын арилжааны зориулалттай сансар судлал түргэн хөгжих шатандаа орж байна. Энэ онд, арилжааны зориулалттай сансар судлалыг Хятад улсын засгийн газрын ажлын тайланд бичиж оруулсан нь уг салбарын хөгжилд илүү их итгэл нэмэрлэсэн юм.
Уртнасан