Словакийн тариаланчид бас жагслаа
2024-03-19 10:01:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 18-нд Словакийн фермерүүдийн зургаан холбооны тариаланчид нэгдэн нийслэл Братиславад цугларч, томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд хөдөө аж ахуйн яамны гадаа цугларч, захиргааны дарамтыг хөнгөлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, хөнгөлөлттэй зээлд хамруулах, Европын холбооны гишүүн биш орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглохыг шаардсан байна.

Хөдөө аж ахуйд үйлдвэрлэлийн шударга орчин дутагдаж, газар тариалан эрхэлж, гахай тахиа тэжээх байтугай өдөр тутмын амьдралаа залгуулж чадахгүй, дампуурлын ирмэгт хүрээд байна. Ялангуяа Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зах зээлд хямд орж ирснээр бид бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй боллоо гэж жагсагчид ярьж байна.

ХАА-н сайдтай уулзана гэж зорьж байсан ч тэд уулзаж чадсангүй, ингээд 16 цагт жагсаалаа зогсоожээ. Жагсагчид, бид улс төржихийг хүсэхгүй байгаа ч асуудлыг шийдэж өгөхгүй бол цаашид тэмцлээ үргэлжлүүлэх болно гэжээ.