Цөмийн зэвсэг хорогдуулах, үл дэлгэрүүлэхийг Хятад улс дэмжинэ
2024-03-19 10:51:37
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 18-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн зэвсгийг хорогдуулах, түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаар олон нийтийн хурал хийв. Уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш илтгэл тавьжээ. Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал газар авч, цөмийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд улс орнууд яриа хэлэлцээнд оролцож, цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөө больж, цөмийн зэвсэгтэй орнууд шинэ туршилт хийхээ зогсоож, зэвсэг хорогдуулах амлалтаа хэрэгжүүлж, цөмийн зэвсгийг ашиглахгүй байх талаар зөвшилцөлд хүрч, цөмийн зэвсгийн тоог цөөлөх хэрэгтэй байна гэж Антонио Гутерриш уриалав.

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жүнь хэлэхдээ, цөмийн зэвсгийг бүх талаар хориглож, бүрмөсөн устгаж, цөмийн зэвсэггүй дэлхий байгуулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн урт хугацааны нийтлэг хүсэл юм. Өнөөдрийн дэлхий дахиныг харахад, олон улсын аюулгүй байдал үймээнтэй, хүйтэн дайны үеийн сэтгэхүй өндийж, цөмийн зэвсгээр хөөцөлдөж, цөмийн мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдэж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх асуудал цухалзаж, цөмийн зэвсэг хорогдуулах үйл явц холдсоор байна. Хятад улс хамтын аюулгүй байдлын үзэл баримтлал барьж, стратегийн аюулгүй байдлын тогтвортой орчин бүрдүүлж, ажил хэрэгч байр сууриар олон улсын цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг цаашид ахиулна. Улс төрийн зохицуулалт, хамтын хөгжлийн анхны зорилгыг баримталж, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын тогтолцоог хамгаалж, цөмийн зэвсгийг энхийн зорилгоор ашиглах үзэл санааг дэмжинэ гэжээ.