ХТРТ-ын дуу дүрс бичлэгийн наадам эхэллээ
2024-03-20 10:02:32
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 19-нд Хятадын Төв радио телевиз болон НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар, Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар, Швейцар дахь бусад олон улсын байгууллагын төлөөлөгчдийн газартай хамтран “2024 оны НҮБ-ын хятад хэлний өдөр болон Хятадын Төв Радио Телевизийн хилийн чанад дахь дуу дүрс бичлэгийн дөрөвдүгээр наадам” арга хэмжээ зохиов. “Эрч хүчээр бялхам: Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад залуусын хүчийг нэмэрлэе” сэдэвтэй уг арга хэмжээнд дэлхийн олон орны залуусын эрч хүчийг илэрхийлсэн дуу, дүрс бичлэгүүдийг оролцуулж, залуу уран бүтээлчдийн үндэсний урлагийн концерт, Хятадын уламжлалт уран бичлэгийн үзэсгэлэн зэргийг олон нийтэд үзүүлж, Хятадын залуу үеийн цог жавхааг харуулаад зогсохгүй, дотоод гадаадын залуусын үзэл бодлоо хуваалцах, хамтдаа хөгжиж дэвшихэд хүч нэмэрлэж байгаа юм.

Гуравдугаар сарын 19-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны хооронд Хятадын соёлыг сонирхогч дэлхийн олон залуусаас “залуус буюу youth” сэдвээр ирүүлсэн дуу дүрс бичлэгийн бүтээлийг ХТРТ-ын хилийн чанад дахь дуу дүрс бичлэгийн наадамд оролцуулж байгаа юм.