Хятад, Европын санхүүгийн ажлын хэсэг Бээжинд хуралдав
2024-03-20 15:56:47
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Хятад, Европын санхүүгийн ажлын хэсгийн анхны хурал Бээжинд болов. Тус ажлын хэсэг нь Хятад, Европын эдийн засаг, худалдааны дээд түвшний 10 дахь удаагийн яриа хэлэлцээний үеэр хоёр талын удирдагчдын зөвшилцлийн үндсэн дээр байгуулагдсан хамтын ажиллагааны механизм бөгөөд Хятад, Европын санхүүгийн салбар дахь солилцоог гүнзгийрүүлж, хоёр талын санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

 Хятадын Санхүүгийн хяналтын ерөнхий газар, Үнэт цаасны хяналтын хороо, Гадаад валютын улсын захиргаа, нөгөө талаас Европын Төв банк, Европын банкны удирдах газар, Европын үнэт цаас, зах зээлийн удирдах газар, Европын даатгал, мэргэжлийн тэтгэврийн газар, Европын Шийдвэрлэх нэгдсэн зөвлөл, Европын холбооноос Хятадад суугаа төлөөлөгчийн газар зэрэг холбогдох байгууллага хуралд оролцов.

Хоёр талын санхүүгийн удирдах байгууллага Хятад, Европын макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн зохицуулалтын тогтолцоог хоёр талын санхүүгийн удирдах байгууллага тус тус танилцуулав. Хурлаар санхүүгийн байгууллагын хөгжил, зохицуулалтын шаардлага, банк, даатгал, санхүүгийн түрээсийн байгууллагуудын зах зээлд нэвтрэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Хоёр тал хөрөнгийн зах зээлийн бүтээн байгуулалт, тогтвортой санхүүжилт, хил дамнасан мэдээлэл дамжуулах болон төлбөр тооцоо, төвлөрсөн эсрэг талын дүйцэх баталгаажуулалт зэрэг сэдвээр санал солилцов.