Чэндүд элсэн чихэр, бал бурам, архины үзэсгэлэн нээгдэв
2024-03-20 11:03:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 20-нд Чэндү хотын Тянь Фү олон улсын үзэсгэлэнгийн төвд Хятадын элсэн чихэр, бал бурам, архины 110 дахь худалдаа нээгдэв. Үзэсгэлэн худалдаанд дэлхийн 45 улс, бүс нутгийн 6600 гаруй төлөөлөл оролцож байна. Үзэсгэлэнд 11 тусгай бүс, 14 онцлог бүтээгдэхүүний танхим гаргасан байна. 325 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд зохион байгуулснаараа цар хүрээний хувьд хамгийн том үзэсгэлэн болж байгаа юм. Үзэсгэлэн 24-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хооронд холбогдох чиглэлээр 50 гаруй салбар форум, шинэ бүтээгдэхүүний нээлт хийх юм байна.