Ван И сайд Австралид айлчилж байна
2024-03-20 10:37:14
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, гуравдугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Канберра хотод Австралийн Гадаад харилцааны сайд Хуан Ин-шянь буюу Пенни Вонгтай Хятад Австралийн дипломат харилцаа, стратегийн яриа хэлэлцээний 7 дахь уулзалт хийв.

Ван И хэлэхдээ, Австралид хийж буй миний энэ айлчлал Ши Жиньпин даргын Австралии улсад хийсэн төрийн айлчлал, Хятад Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны 10 жилийн ойтой давхцаж байна. Энэ жил өнгөрснөө залгамжилж, ирээдүйг чиглэсэн чухал жил. Эрчимтэй хөгжиж байгаа хоёр орны харилцаан дээр бид "ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллаж", илүү боловсронгуй, тогтвортой, үр өгөөжтэй иж бүрэн стратегийн түншлэлийг байгуулахын төлөө зүтгэх ёстой. Өнгөрсөн 10 жилийн туулсан зам бидэнд сургамж үлдээсэн төдийгүй туршлага хуримтлуулсан. Хамгийн гол нь бие биеэ хүндэтгэх байр суурь баримтлах. Австралийн дотоод хэрэгт Хятад хэзээ ч оролцдоггүй. Австралийн сонгосон тогтолцоо, хөгжлийн замыг бид хүндэтгэдэг. Үүний нэгэн адил Хятадын бүрэн эрх, нэр төр, шударга ёсны асуудлын талаар Австрали улс дипломат харилцаа тогтоосноос хойш хүлээсэн амлалтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүндэтгэж, байр сууриа бататгана гэдэгт итгэж байна. 

Хамгийн чухал зүйл бол санал зөрөлдөөнөө хадгалахын зэрэгцээ нийтлэг ойлголтоо эрэлхийлсэн. Хоёр орон нийгмийн тогтолцоо, түүх, соёл олон талаараа ялгаатай. Гэхдээ хоёр орны нийтлэг ашиг сонирхол нь тэдний санал зөрөлдөөнөөс хамаагүй илүү байдаг. 

Хоёр тал харилцан ашигтай, хамтдаа хожсон үр дүнг баримтаж ирсэн. Хятад, Австралийн эдийн засаг харилцан нөхөх их нөөцтэй. Өнгөрсөн онд хоёр талын худалдаа сайн өсөж, Австралийн гадаад худалдааны ашгийн 80 орчим хувийг Хятад улс бүрдүүлжээ. Хоёр тал хамтын ашиг сонирхлын бялууг улам томруулж, хоёр талын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажииллгаанд таатай орчин бүрдүүлж өгөх нь зөв зам юм.

Хамгийн үнэ цэнтэй зүйл бол бие даасан байдлаа баримталж ирсэн. Хятад улс ямагт бие даасан энх тайвны гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн бөгөөд Австралийн талаар баримтлах бодлого маань тууштай хэвээр. Мөн бие даасан байдал нь Австралийн гадаад бодлогын чухал зарчим байх ёстой. Хоёр орны харилцааны хөгжил нь гуравдагч этгээдэд чиглээгүй бөгөөд гуравдагч талын нөлөө, хөндлөнгийн оролцоонд өртөх ёсгүй.

Хятад, Австралийн харилцаа зөв замдаа эргэн орсон тул эргэлзэх, татгалзах, ухрах ёсгүй. Нэгэнт хөгжил дэвшлийн чиг хандлага тодорхой болсон учир бид тууштай, хол явахын төлөө зүтгэх ёстой. Энэ нь хоёр ард түмний нийтлэг ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутгийн орнуудын нийтлэг хүлээлт юм гэж Ван И онцлон тэмдэглэжээ.