Барууныхан Хонконгийн хуулийн хэрэгжилтэд нөлөөлж чадахгүй
2024-03-20 22:41:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хууль тогтоох зөвлөл 19-ний өдөр "Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай тогтоол"-ыг санал нэгтэй баталж, Хонконгийн тулгуур хуулийн 23-р зүйлд заасан хууль тогтоомжийг амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Ингэсний дараа, Европын холбооны зөвлөл, Их Британийн Гадаад харилцаа, хөгжлийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Дэвид Камерон зэрэг барууны зарим хүмүүс уг тогтоол нь "эрх чөлөөг улам илүү сааруулж байна" хэмээн дайрч, Хонконгийн бизнесийн орчны талаар "эргэлзээтэй байна" гэжээ.

Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай хууль тогтоолыг яагаад баталсан, энэ нь Хонконгийн хувьд ямар ач холбогдолтой байгааг тайлбарлах ёстой.

Хонконгийг тусгаар тогтнуулах хүчин Оргодлын тухай тогтоолд засвар оруулах асуудлаар үймээн самуун үүсгэн, хар шуурга дэгдээж байсныг нүдээрээ харж биеэрээ туулсан хүмүүс Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай хууль тогтоол батлах шаардлагатай гэдгийг сайн ойлгон мэдрэх юм. 2020 онд Хонконгийн аюулгүй байдлын тухай хууль хэрэгжүүлснээр цэцэглэл хөгжилд тогтвортой баталгаа болсон юм. Гурван жил гаруй хугацаанд Хонконг үймээн самуунаас эмх цэгцтэй болж, хөгжин цэцэглэж ирлээ. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын сорилт мөн ээдрээтэй ноцтой хэвээр байгаа тул батлагдан хэрэгжүүлж байгаа хууль тогтоолууд улс орны аюулгүй байдалд заналхийлэх үйл ажиллагаа, хөдөлгөөнүүдийг бүрэн шийдвэрлэх боломжгүй хэвээр байна. Энэ удаа баталсан тогтоол нь өмнийн хуульд тусгагдаагүй зүйлийг нөхөж, Хонконгийн урт удаан хугацааны амар амгалан байдлыг жинхэнэ баталгаажуулах зорилготой юм.

Барууны зарим хүмүүс “Эрх мэдэл” “Эрх чөлөө” хэмээн сурталчилдаг, хэрэв аюулгүй байдлын үндсэн баталгаа байхгүй юм бол  “Эрх мэдэл” “Эрх чөлөө” хаанаас ирэх вэ?Дэлхийн хэмжээнд бараг бүх улс орнууд аюулгүй байдлын хуулийг чухалчилж үздэг. АНУ, Их Британи, Франц, Герман болон Австрали зэрэг орнууд бүгд л үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хатуу чанга хууль боловсруулсан байдаг. АНУ-ын хувьд 21, Их Британи 14 зүйлийн ийм хуультай юм.

Хүний эрхийг баталгаажуулах агуулга Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай тогтоолын бүх хэсэгт тусгагдаж байгаа юм. Хүний эрхийг хүндэтгэн хамгаалахыг чухал зарчим болгоно гэж уг тогтоолд тодорхой заажээ. Тогтоолд заасны дагуу, цохилт өгөх этгээд нь үндэсний аюулгүй байдлыг хохироосон хууль бус гэмт хэрэгтнүүд юм. Хонконгийн олонх оршин суугчид болон олон улсын хөрөнгө оруулагчдад авч хэлбэл уг тогтоол нь тэдний эрх мэдэл, эрх чөлөө, эд хөрөнгө, хөрөнгө оруулалтынх нь хамгаалагч юм.

Аюулгүй байдал бол хөгжлийн урьдчилсан нөхцөл. Саяхан баталсан тогтоол нь  аюулгүй байдлыг хангаад зогсохгүй хөгжлийг хамгаалдаг.

Эх орноороо түшиг болгож, дэлхийтэй холбогдсон Хонконг бол дэлхийн хамгийн чөлөөт, хамгийн нээлттэй бие даасан эдийн засгийн цогц байсаар ирсэн. Тоо баримтаас харахад, 2023 онд Хонконгод бизнес эрхэлж байгаа эх газрын болон гадаадын компани  9039 байгаа нь 2022 оныхоос 61-ээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх үетэй тэнцсэн байна.  2023 оны эцэс гэхэд Хонконгийн нийт банкан дахь хадгаламжийн хэмжээ 2022 оны мөн үеийнхээс ойролцоогоор 5.1 хувиар өссөн байна. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэний дараа гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүд Хонконгийн бизнесийн орчинд итгэлтэй хэвээр байгааг эдгээр тоо баримт нотолж байна.
Энэ удаагийн тогтоолын заалтаас авч үзвэл, зөвхөн улс орны аюулгүй байдлыг хохироосон үйл ажиллагаа, хөдөлгөөнд чиглүүлж байна. Хэвийн бизнес эрхэлж байгаа, олон улсын солилцоо өрнүүлж буй хүмүүст чиглэхгүй бөгөөд ердийн бизнесийн зөрчил маргаан, эрүүгийн хэрэгт ч чиглээгүй юм. Уг тогтоолыг хэрэгжүүлэх нь бизнесийн зөвлөгөө өгөх, зах зээлийн судалгаа хийх зэрэг хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн чөлөөт солилцоонд нөлөөлөхгүй.

Төлөвлөгөөний дагуу, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах тухай тогтоолыг 23-нд нийтлэн хүчин төгөлдөр болно. Барууны зарим хүмүүс элдвийг ярьж зааж дохих нь Хонконг хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нөлөөлж чадахгүй. Аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган, чансаатай хөгжлийг баталгаажуулах тул Хонконгийн ирээдүй улам гэгээн саруул болж, дэлхий нийтээрээ ч Хонконгийн илүү их боломжийг хуваалцах болно.