Сунгкюнкван их сургуулийн профессорууд халагдах өргөдлөө өгнө гэв
2024-03-20 09:56:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 19-ний үдээс хойш БНСУ-ын Сунгкюнкван их сургуулийн Анагаахын дээд сургуулийн профессоруудын яаралтай тусламжийн хороо бүх профессоруудыг яаралтай хуралдуулж, Засгийн газраас анагаахын их сургуульд оюутны тоог 2000-аар нэмж элсүүлэх төлөвлөгөө гаргасныг эсэргүүцэхийн тулд огцрох өргөдлөө хамт олноороо гаргахаар шийджээ.

Сунгкюнкван их сургуулийн Анагаахын дээд сургуулийн профессоруудын яаралтай тусламжийн хорооноос мэдээлснээр, энэ сарын 15-19-ний өдөр тус хорооноос Сунгкюнкван их сургуулийн Анагаахын дээд сургууль, мөн холбогдох эмнэлгүүдэд ажиллаж буй 880 профессорын дунд санал асуулга явуулжээ. Профессоруудын 83.1% нь хамтын арга хэмжээ авахыг дэмжиж, тэдний гуравны хоёроос илүү нь сайн дураараа огцрохыг зөвшөөрсөн байна. Сунгкюнкван их сургуулийн Анагаахын дээд сургуулийн профессоруудын яаралтай тусламжийн хороо нь дадлагажигч, резидентүүд захиргааны шийтгэл хүлээх хугацаа, түр завсардсан оюутнуудыг анги бууруулах хугацаа зэргийг харгалзаж, профессороос цуглуулсан огцрох өргөдлийг дээш мэдүүлэх хугацааг товлоно. 

Өмнө нь Сөүлийн Үндэсний их сургууль, Йонсей их сургуулийн Анагаахын дээд сургуулийн профессорууд энэ сарын 25-нд ажлаасаа халагдах өргөдлөө гаргахаар 18-нд шийдсэн байна. Улсан их сургуулийн Анагаахын сургуулийн багш нар 15-нд, бусад 19 их сургуулийн анагаахын дээд сургуулийн хамт энэ сарын 25-наас халагдах өргөдлөө хуваарийн дагуу өгөхөөр шийдээд байна. Католик Анагаахын их сургуулийн Профессоруудын холбоо 14-ний өдөр огцрох өргөдлөө хамтдаа өгөхөөр болсон бөгөөд тодорхой цагийг жич шийдэх юм байна.