Чандэ хот нь Хятадын төв нутгийн өмнө талд орших баялаг түүхтэй, нийгэм соёл өрнүүн хөгжсөн Хятадын ёс суртахууныг дээдэлж ирсэн, газар тариалан ихэд хөгжсөн нутаг юм. 1600 гаруй жилийн тэртээ эртний Хятадын зүүн Жинь улсын Чандэ хотод ганцаардмал амьдралтай шүлэгч Тао Юаньмин "Тоорын цэцэгсийн хүрээлэн" алдарт шүлгээ туурвижээ. Энэ цэагаас Чандэ хотыг тоорын цэцэгсийн хот гэж нэрлэх болсон юм. Өнөөгийн Чандэ бол Хөх мөрний эдийн засгийн бүсийн чухал зангилаа хот, нөгөө талаар олон улсын намгархаг газрын хот болно. Уул устай үзэсгэлэнт хот гэдгэрээ танигдсан байдаг. Хятад хүн бүрийн сэтгэлд мөрөөдлийн тоорын цэцэгсийн хүрээлэн бий. Харин Чандэ хотын хүмүүс тоорын цэцэгсийн хүрээлэн дунд амьдардаг.