Өнөөдөр, гуравдугаар сарын 20-нд Хятадын ГХ-ны сайд Ван И Австралийн бизнес, чухал салбарын зүтгэлтнүүдтэй Канберра хотод яриа хэлэлцээ хийжээ.
Австралийн олон салбарын төлөөлөл, зүтгэлтнүүд урт хугацаанд Хятадад найрсгаар хандаж, Хятад Австралийн хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж ирснийг Ван И сайшаав. Ван И хэлэхдээ, Хятадын хөгжил дэлхийн энх тайван хүчийг нэмэгдүүлж байна. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НҮБ-д гишүүний төлбөр төлөгч хоёр дахь том орны хувьд дэлхийн энх тайван байдлын төлөө хичээж, мөргөлдөгч орнууд энхийн хэлэлцээ хийхийг дэмжиж, олон улс, бүс нутгийн энх тайван байдлыг хамгаалахад нааштай үүрэг гүйцэтгэж байна. Хятадын хөгжил дэлхийн тогтвортой байдалд ашигтай. Мөн Хятад улс олон талт үзэл хэрэгжүүлэх, олон улсын харилцаа ардчиллын шинж чанартай байх ёстойг сануулж, ганц талт үзэл, дээрэнгүй үзлийг эсэргүүцдэг. Мөн олон улсын дэг журмыг илүү шударга болгох чиглэлээр хөгжлийг ахиулсаар ирэв. Хятад улс харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратеги хэрэглүүлж, гадаад дахь нээлттэй байдлаа улам өргөжүүлж, зах зээлжсэн, хуульжсан, даяаршсан бизнесийн орчин бий болгосон. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэхтэй оролцож, Хятадын шинэ хэлбэрийн хөгжлөөр дэлхийн нийтэд шинэ боломж олгож байгаа.
Хятад Австрали олон салбарт хамтран ажилладаг. Хоёр талын хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөсөө илүү байдаг тул хоёр орон өрсөлдөгч гэхээс илүү түнш байх нь чухал. Хятад Австралийн харилцаа сайжран хөгжих зөв замдаа орсон тул илүү итгэлтэй урагш алхаж, илүү боловсронгуй, үр дүнд хүрсэн иж бүрэн стратегийн түншлэл тогтоож, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээх ёстой гэж үзэж байна гэв.
Австралийн талаас хэлэхдээ, Австрали Хятад чухал түнш. Хоёр орны хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөө давж байдаг. Манай орны бизнес, чухал салбарынхан Австрали, Хятадын харилцааг эрүүлээр хөгжүүлэхийг хүсэж байна. Эдийн засаг, худалдаа, банк санхүү, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны судалгаа, хууль эрх зүйн салбарт яриа хэлэлцээ хийж хамтран ажиллахыг дэмжиж байна. Тэрчлэн санал зөрөлдөөнөө зүй зохистой шийдвэрлэж, ногоон хөгжлийн чиглэлээр идэвхтэй судалгаа хийж, инновац, технологийн салбарт хамтрах шинэ боломж хайх ёстой. Уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай сорилтын эсрэг хамтарч, хоёр орны харилцааг хөгжүүлж, дэлхийн нийтэд тогтвортой хүч нэмэрлэх ёстой гэжээ.