“Авга ах Жоу Эньлай минь” номын нээлт болов
2024-03-20 10:47:20
Share
Share this with Close
youtube WeChat

“Авга ах Жоу Эньлай минь” ном

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Ш.Эгшиг нарын орчуулж хэвлүүлсэн “Авга ах Жоу Эньлай минь” номын нээлт өнөөдөр буюу 3-р сарын 19-ний өдөр Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд боллоо.

“Авга ах Жоу Эньлай минь” номын нээлт

“Авга ах Жоу Эньлай минь” ном нь БНХАУ-ын анхны ерөнхий сайд болох Жоу Эньлайн тухай түүний ач охин Жөү Биндөгийн бичсэн дурсамж юм. Номыг МУИС-ын Шинжлэх Ухааны Сургуулийн Ази судлалын тэнхимийн багш, оюутнууд болон төгсөгчид хамтран орчуулжээ. 

“Авга ах Жоу Эньлай минь” номын орчуулагид зочидын хамт

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Жь нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, БНХАУ байгуулагдсан 75 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болж байна. “Авга ах Жоу Эньлай минь” гэх ном энэ жилд хэвлэгдэж уншигчидтай золгож буйд баяртай байна. Орчуулж хэвлэсэн хамт олонд баяр талархал дэвшүүлье” гэлээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх

“Авга ах Жоу Эньлай минь” ном БНХАУ-ын анхны ерөнхий сайдын тухай Монголд хэвлэгдсэн гурав дахь ном болж байна. Өмнө нь “Жоу Эньлай ба Монгол орон”, “Ард түмний ерөнхий сайд Жоу Эньлай” зэрэг ном хэвлэгдэж байжээ. 

Жоу Эньлай ерөнхий сайдын тухай Монголд хэвлэгдэж байсан ном