“Ардчилал: Нийт хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл” олон улсын форум болов
2024-03-20 20:38:22
Share
Share this with Close
youtube WeChat

 “Ардчилал: Нийт хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл” олон улсын форум өнөөдөр 3 дугаар сарын 20-нд Бээжинд нээгдэж, олон улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагын 200 гаруй зочид “Ардчилал хийгээд засаглалын шинэчлэлт”, “Дижитал эриний ардчилал хийгээд засаглал”, “Хиймэл оюун ухаан хийгээд ардчиллын ирээдүй” зэрэг сэдвээр хайн хэлэлцэж, ардчиллын жинхэнэ утга чанар, харилцан суралцах арга замыг зөвшилцөв.

Ардчилал бол нийт хүн төрөлхтөний хамтын үнэт зүйл бөгөөд нийт хүн төрөлхтөний ашиг тусыг баталгаажуулах, нэмэгдүүлэх зорилготой юм. Өргөн олон хөгжиж буй орнуудын ардчиллыг эрэлхийлэх, ардчиллыг хөгжүүлэх, ардчилалд хүрэх хайн сүвэгчлэлтийг бүрэн гүйцэд хүндэтгэж, улс орнуудын ард түмэн хөгжлийн замаа бие даан сонгохыг хүндэтгэж, ардчиллын нэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хагарал үүсгэх, өрөөсгөл үзэл түгээх, энх тайвныг эвдэхийг эсэргүүцэх хэрэгтэй. Харилцан хүндэтгэх, шударга эрх тэгш, хамтран ажиллаж хамтаар хожих олон улсын шинэлэг харилцааг бүтээн байгуулахыг урагш ахиулж, хүн төрөлхтөний сайн сайхан ирээдүйд холбогдох хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулах хэрэгтэй гэж хуралд оролцсон зочид тэмдэглэжээ.

Форумыг ХКН-ын Төв хорооын суртал ухуулгын яам, Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба санаачилж, Хятадын НШУА, ХТРТ, Хятадын гадаад хэлний хэвлэлийн товчоо зохион байгуулж гүйцэтгэжээ.


Уртнасан