Оросын царцаасан хөрөнгийг Украиныг дэмжихэд зарцуулах санал гаргав
2024-03-20 09:27:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 19-нд Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Хосеп Борелли хэлэхдээ, Оросын царцаасан хөрөнгөөс олсон орлогынхоо 90 хувийг "Европын энх тайвны сан"-аар дамжуулж Украинд зэвсэг худалдан авах, үлдсэн 10 хувийг Европын холбооны төсөвт оруулан, Украины батлан хамгаалах салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд зарцуулахыг санал болгов. Тэрээр 20-нд Европын холбооны гишүүн орнуудад холбогдох саналаа дэвшүүлэхээр төлөвлөж байна.

Европын холбооны өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт Европын холбоон дахь Оросын царцаасан хөрөнгийг 2027 он гэхэд татварын дараах 15-20 тэрбум еврогийн ашиг олох боломжтой гэж мэдэгджээ.

Өрнөдийн засгийн газар өмч хөрөнгийг нь хураан авах нь хулгай, олон улсын хуулийн дагуу хууль бус үйлдэл гэдгийг Орос өмнө нь олон удаа илэрхийлж байжээ.